Коронавируст халдвар /ковид-19/-т цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаа 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгагдсантай холбогдуулан банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 165 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ын үйлчлэлийн хугацаа мөн дээрх хуулийн үйлчлэлийн дагуу сунгагдсан.
Харин ББСБ-ууд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн активыг ангилахдаа Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 998 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу ангилахыг анхаарна уу.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО