Оюутолгойн гүний уурхайн нээлтийн ёслол өнөөдөр болж, анхны тэсэлгээг хийнэ. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Тэрбээр өдрийн 12.00 цагт Оюутолгойд очиж, нээлтийн ёслолд оролцож, бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм байна.
Монгол Улсын Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагч хоорондын хэлэлцээ амжилттай болж, хэд хэдэн асуудлаар тохиролцоод буй. Засгийн газрын зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоохгүйгээр үргэлжлүүлж, хамгийн богино хугацаанд ашиглалтад оруулах шаардлагыг тавьж байгаа билээ.
Д.Гэрэлээ