Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай. Уг хурлаар ЕБС, СӨБ-ын сургалтын үйл ажиллагаа хэзээ эхлэхүүлэх талаар ЭМЯ, УОК, БШУЯ гаргасан шийдвэрийг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК болон ЭМЯ, БСШУЯ-ыг дээрх асуудлаар саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Тэгвэл маргааш хуралдах ЗГ-ын хуралдаанаар тэдний саналыг сонсч шийдвэр гаргах юм.
Д.Гэрэлээ