Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1978 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1232 нь Улаанбаатар хотод, 746 нь орон нутагт байна.
Одоогоор 11341 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 2727, жирэмсэн эх 1339 байна. Гэрийн хяналтад 55358 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.