Ё.Отгонбаяр: Сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу

БШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтсан талаарх мэдээлэл цацагдсан. Тэрээр өчигдөр твиттер хуудсаараа дамжуулж, сэтгүүлчийг заналхийлж, сүрдүүлсэн.

 

Харин тэрбээр өнөөдөр цахим хуудсаараа дамжуулж уучлалт хүссэн байна. Тухайлбал, “Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” гэж бичжээ.

Тэрээр өчигдөр ийнхүү бичиж байв.

Д.Гэрэлээ