“Сорхугтани хатан’ романы зохиогч Бямбаагийн Сарантуяа өнөөдөр МУСГЗ цол хүртэх аж. XVII жарны “Буян үйлдэгч’ хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11:00 болон 13:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулах хүний нэг нь Б.Сарантуяа аж.
Тэрбээр УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг 1995 онд зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Сорхугтани роман нь түүний үргэлжилсэн үгийн чиглэлээр бичсэн анхны роман юм байна.