Жүжигчин Б.Навчаа бол чанга эмэгтэй

Жүжигчин Б.Навчаа нь Монголын кино урлагийг өөрийн авьяас чадвар, уран бүтээлч байдлаараа өнгөлж яваа эмэгтэй. Тэр бол шаардлага өндөртэй, час хийсэн бүтээлд оролцохын хажуугаар бие даасан уран бүтээлийг ч гаргаад амжсан. Тэрээр  “Ларьдма’,  “Амьдрал’, “Үүр цайгаасай’ зэрэг дэлгэцийн бүтээлийг амжилттай тавьсан.

Түүний тоглосон олон сайхан бүтээлүүд үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсээр байгаа. Б.Навчааг тоглосон кино, ажилсан дүрээр нь дүгнэх нэгэн ч бий.

Амьдрал дээрээ тэр бол хамгийн энгийн, нийтэч, хөгжилтэй бас сайн ээж. Сүүлийн үеийн уран бүтээл нь болох богино хэмжээний “Эмээгийн цагаан сар’ кино зураг авалтынхаа талаар өөрийн нүүр нь номоороо дамжуулан нийтэд хүргээд буй.

Энэхүү бүтээлээ дуусч, зураг авалт хийгдсэн байраа хүлээлгэн өгөхдөө зүй ёсны арга хэмжээ авч бүрэн их цэвэрлэгээ хийлгэсэн тухайгаа нүүр номондоо нийтлэхдээ нэгэн нэртэй уран бүтээлчийн зургийг хамтад нь нийтэлсэн нь тухай уран бүтээлчийн баг хамт олныг ихээхэн бухимдуулаад авсан бололтой. Тухайн нийтлэлийг харсан үзэгч олонд төрсөн бодол жүжигчин Б.Навчаатай адил байсан болов уу гэхэд хилсдэхгүй. Гэтэл түүнийг нэр төрд халдлаа гэж нэлээн бухимдаж байгаа сурагтай.

Аливаа шүүмжлэл, саналыг хүлээн авч байх нь хэн хүнд хэрэгтэй зан чанарын нэг гэдгийг харуулсан хэд хоног өнгөрөв бололтой. Б.Навчаа ч уг нийтлэлдээ тухайн нэртэй жүжигчинг онцлон хэлээгүй гэдгээ илэрхийлж дахин дахин уучлалт гуйсан байсан нь түүний ямар ёс зүйтэйг нь харуулж буй. Ямартай ч эдгээр уран бүтээлчид хэн байх нь хамаагүй бүгдэд нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Т.Түвшин