Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон болон ковидын тусламж үйлчилгээнд Резидент эмч нарыг дайчлан дэмжлэг үзүүлж, ажлын ачааллаас хуваалцаж байгаад болон резидент эмч нар маш сайн ажиллаж байгаа талаар өрхийн эмч нар ярьж байлаа. Мөн, хүний нөөц дутагдалтай байгаа тул гүйцэд эмчлүүлж чадахгүй ажилдаа орж дархлаа суларч дахин өвдөж байгаа, сувилагч их дутагдалтай, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаанд нь олгож байх, КОВИД19 халдварын эсрэг дархлаажуулалтад иргэд, ялангуяа залуучуудын идэвхи сул иргэд олон нийтэд халдвараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээг арай өөр хэлбэрээр өгөх талаар танилцуулж байлаа.
Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндсэн болон Ковидын тусламж үйлчилгээнд онцгой анхаарах, хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх, резидент эмч нарын хүчийг зөв хуваарилах талаар чиглэл өглөө.