XVII жарны “Буян үйлдэгч’ усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Тэгвэл Үндэсний бөхийн холбоонд Даян аварга Н.Батсуурь барилдах хүсэлтээ хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна. Учир нь тэрээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэг билээ. Хариуд нь Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа “Маргааш барилдана. Хууль ёсны дагуу’ хэмээн бичжээ.
Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 270 бөх бүртгүүлжээ. Сүүлийн барилдаанууд зодоглоогүй байсан улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Н.Батзаяа, улсын харцага Б.Орхонбаяр, улсын харцага Ш.Мөнгөнбаатар зэрэг бөхчүүд энэ удаад барилдах аж.