Хэрлэн голд суудлын автомашины цөмөрч, суусан байсныг татан гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсэг Хэрлэн голд автомашин цөмөрч орсон гэсэн дуудлагыг 16:11 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан н суудлын автомашины урд 2 дугуй голд цөмөрч суусан байсныг татан гаргаж, тус иргэнд хүлээлгэн өгчээ.