УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани мөн эсэхийг шалгаж байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар нэгдүгээр сарын 28-нд албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллээр Хөгжлийн банкнаас нийт чанаргүй гэж үзэж 52 зээлийг шалгуулахаар АТГ-т ирүүлснийг хэрэг нээж, мөрдөн шалгаж эхэлжээ.

Чанаргүй зээлийн асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий аж ахуй нэгж цөөнгүй байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллэж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий  хичнээн компани байгаа нь одоогоор тодорхойгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар АТГ-аас мэдээллэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани мөн гэдэг нь тогтоогдвол тухайн гишүүнийг эргүүлэн татах үндэслэл болно. Гэхдээ эргүүлэн татах эсэхийг Прокурорын байгууллагаас УИХ-д санал хүргүүлнэ гэдгийг ч хэллээ.

Д.Гэрэлээ

 

 

 

 

Д.Гэрэлээ