АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар өнөөдөр /2022.02.10/ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: “Гантиг Вилла” хотхоны есөн блок барилга нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа бөгөөд хуулийн байгууллагаас битүүмжилсэн тул худалдан авахгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Иргэд шүүхийн маргаантай асуудалд холбогдож, хохирох вий. Тус хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий учраас битүүмжлээд байгаа гэв.