Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.01.12, 13-ны өдрүүдэд нийт 468 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 364 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэний 7 нийслэлд, 3 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөсөн 4 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн
- Мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
- Үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
Онхолдсон 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирсон.
- Мөргөлдсөн 3 осол бүртгэгдэж 1 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон байна.
- Үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 147 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 107, орон нутагт 40 зөрчил илрүүлсэн байна.
Өнөөдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэн. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчхоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА