ЭМЯ: Сүүлийн 24 цагт 609 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 609 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 286 Улаанбаатарт, 323 орон нутагт бүртгэгдэв.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2076 болж байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6520 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1780 хүний биеийн байдал хөнгөн бол 54 хүн нэн хүнд байна.