Италид Ковид 19-ийн халдвар өндөр байна

Италид сүүлийн 24 цагийн дотор Ковид 19-ийн 70,852 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хоёрдугаар сарын 14-ны өдөр бүртгэгдсэн 28,630 халдвартай харьцуулахад даруй гурав дахин нэмэгдсэн байна.

Цар тахлын дэгдэлтийн эхэн үеэс хойш халдварын тоо 12,205,474 болж нэмэгджээ. Энэ өдөр Ковид 19 өвчнөөр нас барсан хүний тоо 388 бүртгэгдэж нийт 151,684-д хүрээд байна. Өнөөдөр молекул болон эсрэгтөрөгчийн хооронд 695,744 арчдасын шинжилгээ хийснээс эерэг байдлын түвшин 10.2% байна. Эдгэрсэн хүн 10,503,380 болж, одоогийн байдлаар 1,550,410 хүн гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэгвэд Итали дахь Ковид 19-ийн вакцинжуулалт ямар байгаа талаар дуулгая. Хоёрдугаар сарын 15-ны мягмар гарагийн шинэчлэгдсэн мэдээллээр Итали улсад Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын тайланд дурдсанаар өнөөг хүртэл 132,287,417 иргэн эхний тунд хамрагдаад байна. Вакцины хоёр дахь тун акциныг 47,883,190 иргэн хийлгэсэн нь нийт хүн амын 88,66% хувьтай тэнцэж байна. Харин гурав дахь тунг 36,306,002 иргэн хийлгэсэн нь нийт хүн амын 85,39% хувьтай тэнцэж байна. Вакцин хийлгэсэн иргэдийн хамгийн бага хувийг эхний тун вакцин хийлгэсэн нь 5-11 насны хүүхдүүд буюу 1,321,777 хүүхдүүд эзэлж байна.

fanpage.it

see.mn сайтын Дэлхийн мэдээг Итали улсаас Нора Хас-Очир