Алдарт САНРЕМО фестиваль

САНРЕМО фестиваль нь 1951 онд үүссэн Италийн дуучдын дунд зохиогддог фестиваль юм. САНРЕМО Эхлээд радиогоор (1951-1954) онд дамжуулж эхлээд, дараа нь телевизээр шууд дамжуулж эхэлсэн .

Италийн хөгжмийн тайзнаа, дараа нь Европт байр сууриа олж, Eurovision болон бусад арга хэмжээнүүдийг уламжлал болгон зохион байгуулагдахад  үндэс суурь болсон алдартай дууны тэмцээн юм.

Тэмцээний түүхэн газар болох Аристон театрын тайзнаа Италийн алдартай дуучид, жил бүр төрөн гарсан шинэ уран бүтээлчид болон, сонгогдсон уран бүтээлчид алдартай шүүгчид оролцож олон сонирхолтой зүйлсээр дүүрэн болдог юм.  Уг фестивальд тухайн жилдээ олон нийтийн хүртээл болоогүй бүтээлүүдийг толилуулдаг.

68 жилийн түүхэндээ энэ нь зөвхөн дуучдад төдийгүй телевизээр олон нийтэд танигдсан хүмүүсийн шоу болж ирсэн бөгөөд тэдний хувьд уг арга хэмжээнд оролцох нь карьерын хувьд их амжилтыг авчирдаг байна. Италийн хөгжмийн хувьслыг дагаж, өнөөгийн хөгжмийн ертөнцийн өнгө төрхийг үл харгалзан хэвлэл мэдээллийн томоохон үйл явдал хэвээр үлдсэн уг наадмыг бусад дууны наадмуудын хүрээнд шахан гаргахад хэцүү билээ. Хэдэн зуун жилээр ч уламжлагдан үргэлжилж мэдэхээр алдарт САНРЕМО фестиваль оршин буй.

Treccani.it

see.mn сайтын Дэлхийн мэдээг Итали улсаас Нора Хас-Очир