ОСНААУГ-ын ХҮТ-4 нь айл өрхүүдийг ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол Монгол банкны мэдээллийн санд бүр гэх болсон тухайгаа мэдэгдэж айл бүрийн хаалган дээр нааж орхин иргэдийг ихээхэн бухимдуулаад байгаа билээ. Тэгвэл бид Монгол банкнаас тодрууллаа.
Дараах тайлбарыг өглөө:
‘ХҮТ-4 нь айл өрхүүдийг ус, дулааны төлбөр төлөхтэй холбоотой, Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэх ташаа мэдэгдэл гаргаж нийтэд буруу ойлголт өгч байна. Өнөөдрийн байдлаар Монгол банкны Зээлийн мэдээллийн албанаас дээрх агуулга бүхий тушаал, шийдвэр гараагүй байгааг хариуцлагатайгаар мэдэгдэе’ гэлээ.
Т.Түвшин