Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой. Тэгвэл өнгөрсөн жил хөрөнгө орлогоо мэдүүлэх учиртай 47553 төрийн албан хаагч мэдүүлгээ хуулийн хугацаанд 100 хувь АТГ-т хүргүүлжээ.
Үүний 336 төрийн өндөр болон бусад албан тушаалтан аж.
Энэ жилийн хувьд мэдүүлэг гаргагчийн тоо өсчээ. Учир нь 2021 оны сүүлчээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилгын хороо, Боловсролын ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг байгууллага шинээр үүсэн байгуулагдсан зэрэгтэй холбоотой юм байна.
Д.Гэрэлээ