Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 874 тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 464 нь Улаанбаатарт, 410 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт хамгийн олон буюу 55 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт Өвөрхангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 61-80 насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цар тахлаар 2080 хүн нас бараад байна.
Өнөөдрийн байдлаар халдвартай 5937 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 526 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 45 хүн байна. Гэрийн тусгаарлалтад 19 577 хүн байгаа ажээ.