2022 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 21-нийг хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв
/16-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч, бусад хугацаанд хүйтэн байх төлөвтэй байна./
Хур тунадас: 14-нд Хэнтийн уулсаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулсаар, 16-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17,18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: 15-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.