Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болох аж. Тус шүүхэд чанаргүй зээл олгосон гэгдэх Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан Н.Мөнхбат мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны Дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлт өчигдөр иржээ.
Мөн зарим зээлдэгч нарыг ч цагдан хорих саналыг хүргүүлжээ. АТГ-аас энэ талаар тодруулахад зарим зээлдэгчдийг цагдан хорих хүсэлт хүргүүлсэн нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Хөгжлийн банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард 73 компанийг шалгуулахаар АТГ-т хандсан. АТГ зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа билээ.
Д.Гэрэлээ