Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны VIII бага хурал өчигдөр болжээ. Уг хурлаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын дэвшил, намын хорооны шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус хурлаар хэлэлцсэн байна. Мөн дүүргийн МАН-ын хорооны даргад дэвшүүлэн, томилох шийдвэр гаргажээ.
Бага хурлын 260 гаруй төлөөлөгч хуралд оролцож, дүүргийн намын хороог 2017 оноос амжилттай удирдан, шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар намын хорооны даргаар улираан сонгож, Бага хурлын тогтоолоор баталсан байна.
Х.Нямбаатарын хувьд УИХ-ын гишүүн, Хуулзүйн сайдын албан тушаалыг хашихаас гадна Монголын боксын холбооны ерөнхийлөгч, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар тус тус ажиллаж байна.
Д.Гэрэлээ