“Бээжин-2022′ олимпын наадмын нээлтэд манай тамирчин Б.Ачбадрахын өмссөн дээл, малгайг ОУОХ-ны музейд авах хүсэлт тавьжээ.
Монгол Улсын тамирчин Б.Ачбадрах уг хүсэлтийг хүлээн авч, эх орон руугаа хөдлөхийн өмнө дээл, малгайгаа музейн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.
Олимпын наадамд оролцсон Монголын тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан билээ.
Т.Түвшин