Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 26, II тунд 35, III тунд 338, IV тунд 374, нийт 773 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.1 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3037 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.688 (77.3 хувь), 16-17 насны 27.074 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.