Хэнтий аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, Галшар сумын төвөөс баруун хойд зүгт 70 км, Оч багийн “Худгийн бууц” гэдэг газар хоёрдугаар сарын 23-нд шилжих шөнө 5 ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ.
Энэ талаарх мэдээллийг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт өгчээ. Тус аймгийн
- Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги,
- сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид,
- сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 120 км замыг туулан 13:02 цагт очиход иргэн Б-гийн залгаатай 5 ханатай 2 гэр бүрэн шатаж, 34 настай иргэн амиа алдсан байжээ.
Эх сурвалж: ОБЕГ