Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо Сокол ХХК-ийн нэрэмжит бадминтон сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 14 аймаг, 4 клубын 283 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр болсон нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Үндэсний Олимпын хорооны дэд ерөнхийлөгч, Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны тэргүүн Б.Баттүшиг, Сокол ХХК-ийн захирал, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Алтаншагай, Дундговь аймгийн Бадминтон сонирхогчдын холбооны тэргүүн Ж.Мөнхчулуун нар оролцлоо.
Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Монголын Бадминтон сонирхогчдын холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзан, тус спортыг Дундговь аймагт хөгжүүлэх тал дээр дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.