“Нээлттэй академи” ТББ-аас “Хуулийн засаглал ба авлига” интерактив сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Уг сургалтын зорилго нь залуу сэтгүүлчдийн хуулийн мэдлэгийг тэлэх зорилготой аж. Тус академиас сэтгүүлчдийг хуулийн чиглэлд мэргэшүүлэх сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Ковид цар тахлаас үүдэн хоёр жил завсарлаад байсан юм.
Энэ удаагийн сургалтыг УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин прокурор асан Г.Эрдэнэбат нар “Хүний эрх ба иргэний боловсрол”, “Гадаад нөлөө ба дотоод сонголт”, “Шударга ёс ба хуулийн засаглал”, “Хуулийн засаглал ба авлига” сэдвүүдээр сэтгүүлчдэд сургалт орж сонирхсон асуултад нь хариулт өгөв.