Францын насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Олимп, дэлхийн медальт Кристоп Галдангийн ахалсан Францын эрэгтэйчүүдийн баг Монголд хамтарсан бэлтгэл хийхээр газардлаа. Тэд шигшээ багтай 14 хоног бэлтгэл хийх хүсэлт ирүүлсэн юм. Тус багт Токио 2020 олимпын наадмын хүрэл медальт, Европын аваргын мөнгөн медальт Мхэйзе Лука, Европын залуучуудын цомын аварга, Португалын гран при хүрэл медальт Габа Жоан Бенжамин, Европын залуучуудын аварга, Парис Екатеринбург их дуулгуудын хүрэл медальт Аксус Бенжамин, Тел Авивын их дуулгад Хэрлэн мастерт хожигдож V байр эзэлсэн Боуба Дайки тэргүүтэй 13 тамирчин ирэв.
МЖБХ