Орос, Украины хэлэлцээр Украин, Беларусийн хил дээр таван цаг үргэлжилсэн боловч ямар нэг шийдэлд хүрч чадахгүй өндөрлөсөн байна.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон хэлэлцээ нь гагцхүү эхний шат хэмээн талууд мэдэгдэв. Дараагийн шатны хэлэлцээ нь ойрын өдрүүдэд, Польш-Беларусийн хил дээр болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгджээ.