ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан О.Бархасбадийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр/2022.03.01/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 цагт  болно.

Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял сонссоод байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь нотлогдсон хэмээн шүүхээс суллах шийдвэрийг гаргасан.

Тэд суллагдсан даруйдаа тухайн үед ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга байсан О.Бархасбадь цагаатгах ёсгүй хэмээн гомдол гаргасан билээ. Учир нь тэдгээр иргэдийг эрүүдэн шүүж ял тулгасан хэргээр ТЕГ-ын дарга асан. Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.

Харин ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан О.Бархасбадийг цагаатгаад байсан билээ.

Д.Гэрэлээ