“Непал улсын Цэргийн өдөр”-ийг тохиолдуулан БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багууд, алба хаагчдын дунд нөхөрсөг тэмцээнийг хоёрдугаар сарын 26-ны өдөр Жуба хот дахь “UN house”-ийн талбайд зохион байгууллаа.
Тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийг төлөөлж дасгалжуулагчаар ахлах ахлагч Ц.Түмэнцэнд (ХТР), багийн ахлагчаар дэд ахлагч Ц.Галсанжамц (ХТР), багийн гишүүнээр ахлагч А.Энхмандах (ХТР), Т.Билэгсайхан (1МБР), Б.Дашням (3МБР), Ц.Баттөмөр (БХР) нарын бүрэлдэхүүн амжилттай оролцов.
Энэхүү тэмцээнд Монгол, Хятад, Энэтхэг, Непал, Герман, Канад, Реванда, Гана зэрэг арав гаруй орны 26 багийн 150 орчим цэргийн алба хаагч болон НҮБ-ын энгийн ажилтнууд оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
05:00 цагт эхлэн 20:00 цаг хүртэл үргэлжилсэн эл тэмцээнд оролцогч багийн гишүүн бүр 10 килограмм ачаатайгаар заагдсан маршрутын дагуу долоон цэгт өгөгдсөн даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэж, барианд орсноор тэмцээний нэгдсэн дүн гарч байлаа. Баг тамирчид тэмцээний зааварт заасны дагуу 3,2 км-т гүйж, өвчтөнд анхны тусламжийг үзүүлэх, татан гаргах, инженерийн саадыг туулах, заасан цэгт 20 килограмм ачааг зөөх, уулын саад туулах, газрын зураг ашиглан азимутаар явж, тэмдэглэгдсэн 6 цэгийг олох, хүчний таван дасгалыг хийх зэрэг даалгаврыг гүйцэтгэв.
Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн бөгөөд
гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.