АРХАНГАЙ АЙМГААС ШАЛГАРСАН АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД

МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит таван төлийн эзэн шагналаар Архангай аймгаас 19 малчин шалгарч, Алтан төлийн цом, тэмдэг, өргөмжлөлийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар гардууллаа.

“АЛТАН ИШИГ” шагналаар:
– Ихтамир сумын малчин Нацагдоржийн Төмөр, Хашаат сумын малчин Дашпилжээгийн Отгонбаяр, Доржийн Доржготов
“АЛТАН ХУРГА” шагналаар:
– Батцэнгэл сумын малчин Даваажавын Жамъяншарав, Эрдэнэбулган сумын 6-р багийн малчин Ишээхүүгийн Отгонбаатар, Цэцэрлэг сумын малчин Дэмидийн Очирбат, Дэмбээгийн Батбилэг,
“АЛТАН ТУГАЛ” шагналаар:
– Батцэнгэл сумын малчин Дулын Мягмаржав, Хайрхан сумын малчин Даваадоржийн Батсүрэн, Өндөр-Улаан сумын малчин Энхтуяагийн Эрдэнэбаяр, Булган сумын малчин Бадамын Анхбаяр, Цэнхэр сумын малчин Намуунпүрэв, Эрдэнэмандал сумын малчин Сосорын Тогтохжаргал
“АЛТАН УНАГА” шагналаар:
– Хайрхан сумын малчин Цогнойн Ганхуяг, Өндөр-Улаан сумын малчин Машийн Пүрэв, Өлзийт сумын малчин Намсрайн Чойжилсүрэн, Намчингийн Батхүү, Цэцэрлэг сумын малчин Дамдингийн Баярсайхан, Хотонт сумын малчин Чимэддоржийн Буяндэлгэр нар тус тус шагнуулсан байна.