Долоо хоногийн өрнийн зурхай /2022.03.07-2022.03.13/

Хонь

Цаг зав гаргаад өнгөрсөн оныхоо тухай эргэцүүлэн бодоод үзээрэй. Тухайн үед цэцэглэж байсан нөхөрлөл, хамт ажиллагсдын харилцаа холбоо гэх мэт зүйлс танаас холдсон мэт санагдаж байж магадгүй. Тийм бол энэ долоо хоногт танд орхигдсон орон зайгаа нөхөх боломж гарч ирнэ. Танд дахин олонтойгоо бужигнаж, нийгмийн амьдралд идэвхтэйгээр оролцох боломж гарна. Юмс үргэлж нэг хэвэндээ байдаггүй. Энэ долоо хоногийн уриа: Нэгэнт өөрийн болгосон зүйлсээ би буцаагаад алдаж чадахгүй.

Үхэр

Та маш зөрүүд, аливаа өөрчлөлтийг даван туулах хүсэл эрмэлзэлгүй хүн юм. Гэхдээ та хүсвэл өөрчлөлтийг даван туулах чадвараар танаас илүү хүн гэж үгүй. Өнгөрсөн хугацаанд таных болж чадаагүй карьер, манлайллын боломжууд энэ долоо хоногт эргэн ирэх болно. Бүх зүйл таны хүссэнээр шийдэгдэнэ. Шинэ зүйл эхлүүлж8 шинэ хариуцлага хүлээх магадлалтай байна. Хайр дурлалын харилцаа хурцадмал байж болзошгүй. Энэ долоо хоногийн уриа: Надад олдсон боломж бүрийг би алт болгоно.

Ихэр

Энэ долоо хоногт та ажил мэргэжилдээ амжилт гаргаж, торгон мэдрэмжээ үнэлүүлнэ. Таны сониуч, бүтээлч зан чанар олон боломжийг нээж өгөх нь. Аливааг ажиглаж, хөгжөөн дэмжиж, бусдыг аялдан дагахгүйгээр та өөрөө бүхнийг удирдан дэглэх болно. Уран зохиолын ном уншиж, өдөр тутмын энгийн үйлдлүүдээсээ аз жаргалыг мэдрээрэй. Уран төсөөллөө хөгжүүлж, сайн сайхныг бодож бясалгах нь энэ долоо хоногт таны хувьд чухал дасгал болно. Энэ долоо хоногийн уриа: Хамгийн том мөрөөдлөө сэтгэлдээ зурагла.

Мэлхий

Тогтсон хэв маягаа өөрчлөхөөс аргагүй байдалд орох шинэ ажлын санал, гэрээ түншлэл гэх мэт зүйлс гарч ирж болзошгүй. Ажил төрөл, хувийн амьдрал гээд олон зүйл дээр аюулгүй бүсээсээ гарахад бэлэн биш байсан бол энэ долоо хоногт нөхцөл байдал өөрчлөгдөх нь. Шийдвэр гаргах гэж урт хугацаа зарцуулсан бол одоо боломжийг атгаж, хэрэгжүүлэх цаг. Аливаа юм бүхэн хоёр талтайг санаж, сэтгэл хөдлөлөө хянаарай. Энэ долоо хоногийн уриа: Би хариуцлага хүлээхэд бэлэн.

Арслан

Шинэ он гарснаас хойш сэтгэл санаа тань тогтворгүйтсэн байж магадгүй. Ажил дээр хэрүүл маргаан гарч, хүүхдүүд чинь үгэнд орохгүй, асрагчаа эсэргүүцэх гэх мэтээр танд маш их асуудал тулгарч, ядарсан бол энэ долоо хоногт бүх зүйл сайн тал руугаа эргэнэ. Дотнын хүнийхээ тусламж дэмжлэгийг авч, сэтгэл зовоосон асуудал, утгагүй зүйлсийг ухаан санаанаасаа гаргаж хаяна. Хамгийн гоё нь энэ нь хариу нэхээгүй тус байх болно. Цагийн хуваарь болон хүмүүс хоорондын зөрчлийг зохицуулах гээд нэг ч удаа тайван амгалан байгаагүй өдрүүд дуусгавар боллоо. Энэ долоо хоногийн уриа: Дэмий асуудлуудыг таягдан хая.

Охин

Энэ долоо хоногт цагаа зөв төлөвлөж, нэн чухал асуудлаа эрэмбэлэн дараалуул. Бусадтай холбоо тогтоохыг хүссэн ч хил хязгаараа хэтрүүлж болохгүй. Яг одоо гаргаж байгаа шийдвэрүүдээ сайн бодож тунгаагаарай. Танд юу урам зориг өгч, юунаас эрх чөлөө мэдэрч байна түүнийгээ хийж, өөрийгөө хайрла. Заавал дүрэм журамд захирагдах гэж хэт хичээгээд хэрэггүй. Энэ долоо хоногийн уриа: Илүүхэн шиг төлөвлөж, багахан шиг дүрэмд.

Жинлүүр

Хэрвээ та хуучин хайрттайгаа харилцаагаа сэргээхийг хүсч байвал энэ долоо хоногт туршаад үзэхийг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаа тань та хоёрын таарамжгүй байдлаас бус, бусдын хэт их хөндлөнгийн нөлөөнөөс болсон байж болзошгүй. Бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэгт анхаарлаа хандуулалгүйгээр өөрөө яавал аз жаргалыг мэдрэх вэ гэдэгтээ л төвлөр. Өдөр тутмын амьдралдаа эерэг дадал хэвшүүлж, тайван амгалан байснаар бүх зүйл тань бүтэх янзандаа орох нь. Энэ долоо хоногийн уриа: Миний харилцаа бол миний л харилцаа.

Хилэнц

Өнгөрсөн хугацаанд олон бүтэлгүй зүйл тохиолдсон бол энэ долоо хоногт өөрийн ертөнцөө эхнээс нь сэргээн босгож эхлээрэй. Та урам зоригоор дүүрэн байж, гэр орон, ахуй амьдрал, бүх зүйлээ тогтворжуулж чадна. Таны юу хүсч байгааг танаас өөр хэн ч хэлж мэдэхгүй. Хүсэл зоригийнхоо төлөө тууштай байгаарай. Хэрэггүй зүйлсэд мөнгө зарцуулахаас татгалзаж, хадгаламжаа өсгөхийг зөвлөж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд сайн байна. Энэ долоо хоногийн уриа: Бүх сонголтыг би өөрөө хийнэ.

Нум

Энэ долоо хоногт амьдралын нарийн ширийн зүйлсийг бясалгаж, гэр бүлдээ цаг зарцуулаарай. Оюун бодлоо чөлөөлөх орон зай өөртөө гаргахын тулд өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвлөж байна. Гэртээ шинэ тавилга авах ч юм уу, гэрийнхээ зохион байгуулалтыг өөрчилбөл сэтгэл сэргэнэ. Шинэ ажил эхлүүлэхийг оролдож байгаа бол энэ долоо хоногт тохиромжтой. Өнгөрсөн долоо хоногт анхаарал төвлөрөл муудаж, ажилдаа сонирхолгүй байсан бол энэ долоо хоногт эсрэгээрээ байх боломжтой. Энэ долоо хоногийн уриа: Би эрх чөлөөг сонгож байна.

Матар

Шаргуу хөдөлмөрийн тань үр дүн энэ долоо хоногт гарна. Долоо хоногийн эхээр гэнэтийн их зардал гарч болзошгүй боловч та нэг их зовлонгүй зохицуулж дөнгөнө. Үргэлж үр хүүхэд, гэр орондоо бүхнээ зарцуулалгүйгээр заримдаа өөртөө зориулж, худалдан авалт хийгээрэй. Эрч хүчээ сэлбэ, сэтгэлээ сэргээ. Эрүүл мэндэд бага зэрэг асуудал үүсч, тогтсон хэмнэлээрээ амьдарч чадахгүй байж мэдэх юм. Долоо хоногийн сүүлээр бүх зүйлийг хяналтдаа авч чадна. Энэ долоо хоногийн уриа: Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна.

Хумх

Та аливаа зөрчилдөөнөөс хол байхыг хичээдэг хэдий ч энэ долоо хоногт гэр бүл, эсвэл хамт ажиллагсдын дунд маргаан гарах нь. Энэ маргаан таны мэргэн ухааны ачаар шийдэгдэж, хүмүүс танд талархах болно. Энэ долоо хоногт таны эрх мэдэл эргэн ирж, бусдаар өөрийн статусаа хүлээн зөвшөөрүүлж чадна. Асуудлаас асуудлын хооронд гүйгээд завгүй байгаа ч хийж дуусгах ажил олон байна, хичээгээрэй. Бүх зүйл танаас шалтгаална гэдгийг ойлгосноор асуудал илүү хялбар шийдэгдэнэ. Энэ долоо хоногийн уриа: Би өөрийн хүч чадалдаа итгэж байна.

Загас

Бусдын үзэл бодлыг сонсох гэж хэт их цаг зарцуулснаар өөрийгөө алдах гэмтэй. Та өөрийнхөө хэлэх үг, бодол санаа, ертөнцийг харах үзэлдээ анхаарлаа хандуулаарай. Асуудал бүрийг бусдын зааварчилгаагаар шийднэ гэж үгүй. Өөрийнхөө зөн совинд итгэ. Долоо хоногийн эхээр эрүүл мэндэд асуудал гарч, эрч хүч багасч болзошгүй. Оюутан сурагчид хаврын ядаргаанд орж, идэвхигүй байна. Гэхдээ хичээл зүтгэлээ алдахгүй байвал эцсийн дүндээ үр шим нь танд ирэх болно. Энэ долоо хоногийн уриа: Би өөрийн бодол мэдрэмжид итгэдэг.