Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас усан бассейнаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх шийдвэр саяхан гаргаж байсан.
Тэгвэл өчигдөр/2022.03.10/-өөс эхлэн 06.30-07.30 цагт зумба фитнесс, нийтийн бүжгийг иргэдэд үнэ төлбөргүй болгожээ. Тус аймагт өнөөдрийн байдлаар долоон сумын спорт цогцолбор, хоёр фитнесс, нэг спининг клубт 3101 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг юм байна.
Д.Гэрэлээ