Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны өдрийн 21:29 цагт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 09:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг “Эг”-ийн голд “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт 120 метрт 13 удаагийн шумбалт хийж, хоёрдугаар бүлэг тус газар 10 км-ийн тойрогт эрлийн ажиллалааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон байна. Эрлийг гуравдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн байна.
Мөн Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Бор хөндий” гэдэг газарт малчин Г гуравдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:02 цагт тус газрын зүг хөдөлгөөн үйлдэн 00:05 цагт очиж, малчин Г /28 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус сумын Өгөөмөр багийн “Бор хөндий” гэдэг газарт 10 км-ийн тойрогт зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.