Украинд цэрэг оруулснаас үүдэлтэй Өрнөдийн хориг арга хэмжээний хариуд ОХУ 2022 оныг дуустал олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд экспортын хориг тавьжээ.
Энэ хоригт харилцаа холбоо, эмнэлэг болон эрчим хүчний тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, ХАА, мод модон бүтээгдэхүүн зэрэг 200гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн багтжээ.
Мөн Оросын сангийн яамны мэдээлснээр цаашид авах арга хэмжээнд гаднын хөлөг онгоцнуудыг Оросын боомтуудад нэвтрэхийг хориглож ч магадгүй бололтой. Оросын засгийн газраас жагсаасан “Нөхөрсөг бус үйл ажиллагаа явуулсан улс орнууд”-руу чиглэсэн энэ хориг эдийн засгийн гол салбаруудын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой гэж Оросын сангийн яамны мэдэгдэлд онцолжээ.
Оросын энэ хоригт АНУ, болон Европын холбооны орнууд гээд ойролцоогоор 48 улс багтжээ.