Орхон аймгийн Онцгой комисс энэ сарын 13-ны өдөр хуралдаж, тус аймагт нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж байгааг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас үүдэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгджээ. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92,2 хувийг эзлээд байгаа аж.
Иймд Эрүүл мэндийн сайдын 2020 оны 482 дугаар тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор ийнхүү шийдвэрлэсэн байна.