Долоо хоногийн өрнийн зурхай /2022.III.21-2022.III.27/

Хонь

Энэ долоо хоногт амжилтын аз од гийсэн өдрүүд үргэлжлэх нь. Та шинэ төсөл эхлүүлбэл амжилт олно. Гагцхүү амжилтынхаа талаар хэт бардаж, сайрхахаас зайлсхий. Хэт хувиа хичээвэл ажил мэргэжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Ажлын нөхцөл сайжирч, шийдэгдээгүй удсан асуудлууд нэг тийшээ болно. Хөрөнгө оруулалт, эрсдэлтэй бизнесээс зайлсхий. Гэр бүлийн харилцаа сайн байна. Ойрхон зуур аялж болзошгүй. Хайртай хүмүүсийн тань эрүүл мэнд сайн байна.

Үхэр
Та эрч хүчээр дүүрэн байж, ажлаа цаг хугацаанд нь амжуулж дуусгана. Үр дүнд нь ажлын гүйцэтгэл сайжирна. Танд бизнесээ өргөжүүлэх олон боломж гарч ирж магадгүй. Гадаадад аялах ч боломж гарахыг үгүйсгэхгүй. Санхүүгийн байдал тогтвортой, орлого хангалттай байна. Гэхдээ хэт илүүдэл нь санхүүгийн асуудал үүсгэх вий. Хэрвээ та хувьцааны арилжаа болон бусад төрлийн дамын наймаанд оролцож байгаа бол хөрөнгө оруулахаасаа өмнө бодож, сайтар төлөвлө. Саад бэрхшээлийг даван туулахын тулд найз нөхдөөсөө туслалцаа авна. Хосуудын харилцаа тааламжгүй байсан бол энэ долоо хоногт асуудлаа шийдвэрлэж чадна.

Ихэр

Таны амьдралд томоохон өөрчлөлт гарч болзошгүй. Хэрвээ та шинэ зүйл эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол хувийн бэлтгэлээ сайтар базаа. Зовлон бэрхшээлийг туулж байж та илүү хүчирхэг, ухаалаг нэгэн болно. Цалин нэмэгдэж, нэмэлт орлоготой болж магадгүй. Таны хичээл зүтгэл эцэстээ үнэлэгдэнэ. Борлуулалтын чиглэлээр ажиллагсад амжилттай ажиллана. Аливаа саад бэрхшээл тулгарсан цагт эцэг, эхийнхээ зөвлөгөөг дага. Ганц бие хүмүүс ханиа олох магадлалтай. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Мэлхий

Амьдралынхаа талаар эргэцүүлэн бодож, хүсэл зорилгоо дахин нэг санах өдрүүд айсуй. Шантармаар байвал яах гэж эхэлсэнээ нэг санаарай гэдэг үг бий дээ. Заримдаа сэтгэл санаа тавгүйтэх хэдий ч саад бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрч чадна. Танд хүч чадал, шийдэмгий чанар хангалттай байна. Хэрвээ гадаадад аялахыг хүсч байгаа бол одоо л замд гардаг цаг. Санхүүгийн байдал сайжрах тул үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой. Гэр бүлийнхэнтэйгээ аялалд гарч магадгүй.

Арслан

Энэ долоо хоног ажлын ачаалал ихтэй, сэтгэл санаа тайван бус байх нь. Гэсэн хэдий ч цаг хугацаа, хүч чармайлтаа дайчилж чадвал өмнө тохиолдох аливаа саад бэрхшээлийг давж чадна. Ажил хайгсад шинэ ажилд орох бүрэн боломжтой байна. Хайртай хүнтэйгээ үл ойлголцож болзошгүй. Гэр орноо тохижуулахад тохиромжтой. Шинэ байр, машин гэх мэт үл хөдлөх хөрөнгө ч худалдаж авч болзошгүй. Гэхдээ мөнгөө зарцуулахдаа давуу болон сул талуудыг сайтар шинжлээрэй. Эргэлзээ байвал мэргэжлийн хүнтэй зөвлөлд. Эрүүл мэнд сайжирна.

Охин

Хичээл зүтгэл тань үр дүнгээ өгөх тул тууштай байгаарай. Шинэ ажлын санал ирж магадгүй. Хэрвээ та гадаадад аялахыг хүсч байгаа бол одоо төлөвлөгөөгөө гаргаарай. Хамт ажиллагсдын дунд таны нэр хүнд өснө. Хань ижилтэйгээ ярилцаж, амьд харилцаатай байхыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай. Эцэг, эхийнхээ зөвлөгөөг сонссоноор урт хугацаандаа танд л хэрэгтэй юм байна шүү. Аав тань ямар нэгэн чухал шийдвэр гаргахаар төлөвлөж байж болзошгүй.

Жинлүүр

Амжилтад хүрэхэд тань саад болж байсан бүх саад бэрхшээл арилах болно. Та урам зориг, эрч хүчээр дүүрэн байх нь. Хичээж зүтгэсний тань шагнал ирнэ гэдэгт итгээрэй. Таны гүйцэтгэл, ур чадвар удирдлагуудад үнэлэгдэх юм байна. Шинэ төсөл, ажил эхлүүлбэл амжилттай болно. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой. Эцэг, эхийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай. Аливаа халдварт өвчнөөс өөрийгөө хамгаал.

Хилэнц

Танд санаанд оромгүй сайхан боломжууд гарч ирнэ. Албан тушаал ахих юм уу, цалин нэмэгдэж болзошгүй. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, зоригтой сонголт хийнэ. Ажил дээрээ удирдлагатайгаа харилцах харилцаанд тань дэвшил гарч, нэр хүнд тань өсч магадгүй. Мөнгөний урсгал сайжирна. Гэр бүлийнхэн хүрээнд шийдэгдээгүй удсан зөрчлүүдээ шийдвэрлэнэ. Бусдыг гомдоох хатуу үг хэллэгээс татгалз. Худал амлалт бүү өг. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Нум

Та хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж эхэлнэ. Санхүүгийн байдал сайжирна. Шүүх цагдаагийн асуудал нааштай үр дүн дуулгана. Карьерт тань нөлөөлөхүйц эрсдэлтэй шийдвэр гаргахаас зайлсхий. Шаардлагатай бол ахлах ажилтан, мэргэжлийн хүнээс туслалцаа хүс. Та урьд өмнө хийсэн хөрөнгө оруулалтаасаа мөнгө өвлөн авах юм уу, гэнэтийн урамшуулал авч магадгүй. Өв залгамжлалын асуудлаас болж ах дүүсийн харилцаа муудаж болзошгүй. Оюутнууд бодож байснаасаа илүү өндөр гүйцэтгэл үзүүлэх нь.

Матар

Аливаа асуудлыг дараа гэж бүү хойш тавь. Таны дүгнэлт хийх чадвар ажил хэрэгт тань тусаа өгнө. Бүх шаардлагатай даалгавраа амжилттай биелүүлж чадна. Бизнес эрхлэгчдийн хувьд ажилчдаа анхааралтай ажиглаж, тэдэнд хэт их ачаалал өгөх хэрэггүй. Энэ долоо хоногт гэр бүл, найз нөхдийнхөө дэмжлэгт найдаж болно. Аливаа маргаанаас хол бай. Мөнгөө юунд зарцуулж байна гэдэг дээр өөртөө дүн шинжилгээ хийгээрэй. Хүүхдүүдийн сайн сайхан байдал юу юунаас ч илүү чухал. Хүүхдүүддээ анхаар.

Хумх

Хэрвээ та амжилтад хүрэхийг хүсч байгаа л бол өөрийгөө дээд зэргээр дайчил. Ойрын ирээдүйд карьераа ахиулах боломж гарч ирнэ. Бүхнийг эхнээс нь цоо шинээр төлөвлөж хэрэгжүүл. Санхүүгийн байдал эрс сайжирна. Гэсэн хэдий ч ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө холбогдох бүх хүчин зүйлсийг нягталж үзсэн эсэхээ шалгаарай. Гэр бүлийн асуудал шийдэгдэнэ. Ганц бие хүмүүс хостой болох магадлалтай. Сэтгэл санаа болон бие махбодын эрүүл мэндээ анхаар. Ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгал.

Загас

Мөнгөний шинэ эх үүсвэртэй болж магадгүй. Бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авах боломж байна. Мөнгөө хэмнэх шинэ арга замыг төлөвлө. Ажил дээрээ хэрүүл маргаанд өртөж болзошгүй тул аливаа дэл сул ярианд бүү оролц. Эцэг, эхийнхээ тусламж дэмжлэгтэйгээр амжилтын шат өөд ахина. Ганц бие хүмүүс хайраа олох гэж хэт яараад хэрэггүй. Ходоод гэдэсний эрүүл мэнддээ анхаар.