Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ерөнхий хяналтын сонсгол “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ.
Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж байна. Сонсголын үеэр Хөгжлийн банкнаас зээл авсан Монполимент групп, Эрэл группийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нар мэдээлэл хийх аж.
Нийтийн сонсголын тухай хууль
6.2.Сонсгол нь дараах төрөлтэй байна:
6.2.1.хууль тогтоох;
6.2.2.ерөнхий хяналтын;
6.2.3.төсвийн хяналтын;
6.2.4.томилгооны;
6.2.5.захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн;
6.2.6.орон нутгийн.
6.2.7.танилцах сонсгол.
8.1.Улсын Их Хурал нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна.
8.2.Улсын Их Хурал нь дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна:
8.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан;
8.2.2.Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.2.3.тухайн Байнгын хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.2.4.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороо хэлэлцэн хүлээн авсан;
8.2.5.энэ хуулийн 8.5-д заасан.