Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын үеэр зээлдэгч Эрэл группийн захирал Б.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр ” Хэрэв Засгийн газар тогтоол хэрэгжүүлсэн бол гэр хорооллын нийт 200 мянган өрхийн 40 мянган өрх хамгийн орчин үеийн хямд, сургууль цэцэрлэгтэй тохилог орон сууцтай болох байсан. Гэтэл ийм боломжийг хэн аслуулав гэдгийг та бүхэн сайн судла. Утаагүй түлш гээд л байна. Тэр нь ямар их хорт хийтэй ялгаруулж байна гэдгийг бид мэдэрч байна.