БНХАУ-аас зориулалтын бус тээврийн хэрэгслээр их хэмжээний  мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн импортолжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус шалгалтаар  БНХАУ-аас зориулалтын бус тээврийн хэрэгслээр их хэмжээний  мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн импортлогдон орж ирсэнийг илрүүлсэн байна. Одоогоор 3 орчим тонн тахиа болон бусад мал, амьтаны гаралтай бүтээгдэхүүн байгаа бөгөөд эзэн холбогдогчийг нь тогтоохоор ажиллаж байна гэх мэдээллийг холбогдох байгууллагаас өглөө. Эзэн холбогдогчийг нь тогтоосны дараа лаборторийн шинжилгээ хийх аж.

 

Д.Гэрэлээ