Сингапур улс “Ковид-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан гадны зорчигчдыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний 23.59 цагаас эхлэн хүлээн авч эхлэх аж. Энэ хүрээнд нийт улс орон, бүс нутгийг хоёр ангилалд буюу “ерөнхий” болон “хязгаарлагдсан (одоогоор аль нэг улс ороогүй)” гэж хувааж дараах шаардлагыг тавих юм байна.
-Вакцины бүрэн тунд хамрагдсан зорчигчид:
- 1/ 48 цагийн дотор “ПГУ” шинжилгээний сөрөг хариу
- эсвэл Эрүүл мэндийн байгууллагын хяналт дор хийгдсэн эсрэгтөрөгчийн түргэвчилсэн шинжилгээ (ART)-ний сөрөг хариу;
- 2/ тусгаарлалтын горим мөрдөхгүй;
- 3/ вакцины гэрчилгээ- цахимаар /QR код г.м./ шалгах боломжтой байх шаардлага тавихгүй;
- 4/ 12-оос доош насны хүүхдүүд вакцины шаардлагаас чөлөөлөгдөнө;
- 5/ Хилээр нэвтрэх мэдүүлэг /SG Arrival Card/-т хувийн мэдээлэл, вакцинжуулалтын статус болон эрүүл мэндийн мэдүүлгээ бөглөнө;
- 7/ 30.000 синг.доллараас доошгүй COVID19-ийн хамгаалалттай гадаадад зорчигдын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх;
- 6/ бүх боломжит нислэгт хамрагдаж болно.
– Вакцины бүрэн тунд хамрагдаагүй/эрүүл мэндийн шалтгаантай зорчигчид:
- 1/ 48 цагийн дотор “ПГУ” шинжилгээний сөрөг хариу;
- 2/Сингапурт 7 хоног тусгаарлагдана;
- 3/ тусгаарлалтын төгсгөлд ПГУ шинжилгээнд хамрагдана.