УБТЗ тээврийн төлөвлөгөөгөө биелүүлэх үү?

МУ-ын ЗГ 2022 онд 36 сая.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Newspress-н мэдээлсэнээр эхний 3 сарын байдлаар нүүрсний экспорт 2.2 сая.тн хүрчээ.

Харин УБТЗ-ын шинэ удирдлагууд энэ оны тээврийнхээ төлөвлөгөөг өнгөрсөн онтой дүйцүүлэн 30.5 сая.тн байхаар гаргасан. Харин урд хөрш энэ жил УБТЗ-аас 2 сая.тн нүүрс авахаа мэдэгджээ. Гэтэл УБТЗ 2022 оны эхний улирлын тээврийн төлөвлөгөөгөө өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 сая.тн-оор дутуу биелүүлэв. Харин урагшаа 650 задгай чингэлэгээр нүүрс гаргасан байна. Энэ нь 20,800 тн нүүрс гэсэн үг. Нүүрсний тээвэр нь УБТЗ-ын нийт тээврийн 53 хувийг эзэлдэг.

Эндээс дүгнэхэд УБТЗ энэ оны тээврийн төлөвлөгөөгөө биелүүлэх үү? гэж харахад хүргэж байна.

Н.Уранзаяа