Хятадын зүүн хэсгийн Сужоу хотоос коронавирусийн омикрон штаммын шинэ хувилбар илрүүлжээ. Энэ хувилбарыг ВА 1.1 гэж нэрлэсэн талаар Shin мэдээлсэн байна. Сужоу хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, шинэ мутацийг омикрон штаммтай харьцуулан судлах ажлыг одоо хийж байгаа гэнэ. Хятадад гуравдугаар сард коронавирусийн халдвар дахин дэгдэж, олон хотод хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоосон юм.
Шинэ хувилбарын талаар ЭМЯ-ны Эрдэмтдийн зөвлөлийн дарга Батбаяраас тодруулахад “Омирконы дэд хувилбар илэрсэн. Одоогоор тийм сүртэй хор хөнөөлтэй зүйл тогтоогдоогүй гэх мэдээлэл өглөө.