Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барих аж.
МУ-ын Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж дээрх хуулийг УИХ-д өргөн барих шийдвэрийг гаргасан юм. Хууль батлагдснаар инфляци өсөхөд голлон нөлөөлдөг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс сэргийлэх ёстой. Улмаар эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулна гэж үзжээ.
Д.Гэрэлээ