ТЕГ: Төрийн өндөр албан тушаалтай улстөрчийн аминд халдахаар зэвсэглэж байсан этгээдүүдийг баривчиллаа

ТЕГ-аас  мэдээлэл хийж байна.  Тагнуулын байгууллагаас МУ-ын нэр бүхий таван иргэнийг саатуулан шалгаж байгаа аж.  Саатуулагдсан иргэд Экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан гэв. Тэдгээр иргэдийн гэр болон ажлын байранд нь шалгалт хийхэд 12 ширхэг галт зэвсэг илэрснээс бүртгэлгүй тав, марк дугаарыг нь арилгасан хоёр гэлт зэвсэг байжээ. Мөн 800 гаруй сум, тэсэрч дэлбэрэх зүйл  ч илэрчээ.

Саатуулагдсан иргэд Төрийн өндөр албан тушаал бүхий улс төрч, төрийн албан хаагчийн биед халдахаар бэлтгэж байсан нь мөрдөн шалгах ажилагаагаар тогтоогдсон талаар ТЕГ-ын ажилтан хэллээ.

Өчигдөр өмгөөлөгч Б.Баасанцогтыг тус газраас саатуулсан талаар бид мэдээллэсэн. Тэгвэл дээрх хураагдсан галт зэвсэг дотор түүний эзэмшлийн галт зэвсэг байсан учир саатуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйл. Экстремист үйл ажиллагаа явуулах

1.Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Д.Гэрэлээ