МУ-ын Засгийн газар өнөөдөр хуралдаж
-“Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол,
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ,
-Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
-Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц,
-Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ,
-Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцсэн.
ЗГ-ын хуралдааны шийдвэрийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулж байна.