Хотын стандартын 33 төсөлд санал авч эхэллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсанаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хотын стандартыг бий болгон, мөрдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 22 бүлгийн 97 хотын стандартын төслийг боловсруулж, эхний ээлжийн 9 бүлгийн 38 стандартыг НИТХ-аар гуравдугаар сарын 24-ний өдөр хэлэлцүүлэн батлууллаа. Дээрх стандартуудыг 2022 оны аравдугаар сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд мөрдүүлэхээр шийдвэрлэсэн.

Цаашид хотын стандартын тогтолцоог бий болгон хөгжүүлэхэд шаардлагатай дараах хотын стандартын 11 бүлгийн 33 төсөлд мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч байна.

Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

 
Бүлгийн нэр Дугаар Хотын стандартын нэр Санал өгөх Үзэх
1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц 1 UCS 1001A Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтцийн хүртээмжийг дээшлүүлэх арга зүйн удирдамж Санал өгөх Үзэх
2 UCS 1001C Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтцийн техникийн зураг төсөл Санал өгөх Үзэх
2 Үер борооны усны байгууламж 3 UCS 0503A Үерийн усны урсгалыг зохицуулах төлөвлөгөөний удирдамж Санал өгөх Үзэх
4 UCS 0501A Үерээс хамгаалах байгууламжийг төлөвлөх удирдамж Санал өгөх Үзэх
5 UCS 0502C Үер, борооны ус зайлуулах, далан сувгийн байгууламжийн материал эдлэлийн чанар стандартын лавлах Санал өгөх  

Үзэх

6 UCS 0501C Үер, борооны ус хуримтлуулах, зайлуулах байгууламжийн зураг төслийн лавлах Санал өгөх Үзэх
3 Гудамж, зам, барилга байгууламжийн хаягжилт 7 UCS 2101B Төрийн байгууллагын нэрийн тэмдэгт тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
4 Амины сууц 8 UCS 1301B Амины сууц, эдэлбэр газрын төлөвлөлт ашиглалтад тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
5 Бие даасан инженерийн дэд бүтэц 9 UCS 0701B Сэргээгдэх эрчим хүчний технологийн ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
10 UCS 0703B Худаг, ус агуулах сав, усан хангамж, бие даасан  ундны ус цэвэршүүлэх байгууламжийн ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
11 UCS 0704B Бохир усны цооног, бие даасан цэвэрлэх байгууламжийн ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
12 UCS 0702B Бие даасан дулаан хангамжийн тоног төхөөрөмж сонгон хэрэглэх, төлөвлөх ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
6 Чанарын дэд бүтэц 13 UCS 0103A Чанар, стандарт, олон улсын чанарын удирдлагын тогтолцооны удирдамж Санал өгөх Үзэх
14 UCS 0102A Хотын стандарт боловсруулах, шинэчлэх ажлын өртөг тооцох заавар Санал өгөх Үзэх
7 Харилцаа, үйлчилгээ 15 UCS 0201B Төрийн албан хаагчийн харилцаа үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
16 UCS 0202B Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цэвэрлэгээ, үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
8 Хотын соёл 17 UCS 1301A Улаанбаатар хотын оршин суугчийн лавлах  Санал өгөх Үзэх
9 Нийгмийн аюулгүй байдлын хяналт зохицуулалт 18 UCS 1801A Олон нийтийн видео тандалт, хяналт хийх удирдамж Санал өгөх Үзэх
19 UCS 1801B Камер, хяналтын системийн төрөл ангилал, хяналтын төхөөрөмжид тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
20 UCS 1802A Камер, хяналтын системийн суурилуулалт хийх удирдамж Санал өгөх Үзэх
10 Дуу чимээний бохирдол 21 UCS 2001A Дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэх удирдамж Санал өгөх Үзэх
22 UCS 2001C Дуу чимээний бохирдлын төрөл ангилал, хүлцэх хэмжээ, хориглох зүйлсийн лавлах Санал өгөх Үзэх
23 UCS 2003A Дуу чимээний бохирдлыг бууруулах технологи, арга зүйн удирдамж Санал өгөх Үзэх
11 Барилгын материалын чанар стандартын ерөнхий шаардлага, баталгаажуулалт 24 UCS 1501C Барилгын бүтээцийн материал /өргийн материал, бетон,арматур/ түүнд тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
25 UCS 1502C Дүүргэгч материалд тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
26 UCS 1503C Уур ус тусгаарлагч материалд тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
27 UCS 1504C Хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
28 UCS 1505C Дулаан, дуу чимээ тусгаарлах материалд тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
29 UCS 1506C Заслын материалд тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
30 UCS 1507C Халаалт агаар сэлгэлтийн материалд тавигдах ерөнхий шаардлага Санал өгөх Үзэх
31 UCS 1508C Сантехникийн материалд тавигдах шаардлага Санал өгөх Үзэх
32 UCS 1510C Цахилгаан шатанд тавигдах ерөнхий шаардлага  

Санал өгөх

Үзэх
33 UCS 1511C Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдал, галлагаанд тавигдах шаардлага Санал өгөх Үзэх