“Дэлхийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Женевт 1948 оны 6-р сард НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн анхдугаар чуулганаар албан ёсоор байгуулагдсан бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгож тогтоосон байдаг.
  1950 оноос эхлэн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон дэлхий дахинаа тэмдэглэдэг уламжлал тогтсон.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын тусгай салбар байгууллага, Швейцар улсын Женев хотноо төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг, эгнээндээ 193 орныг нэгтгэсэн байдаг.

 

     Архивын баримтаас үзэхэд, анх ДЭМБ-д гишүүнээр элсэх тухайн үеийн нэрээр БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны хүсэлтийг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаас зөвшөөрч, 1961 оны есдүгээр сарын 18-ны өдөр 312 тоот тогтоол гаргаж байжээ. Улмаар Монгол Улс, ДЭМБ-ын хамтын ажиллагаа 1962 оны дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн өнөөг хүртэл 60 жилийн түүхэн замналтай юм.