Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас Хянан шалгах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран өчигдөр/2022.04.06/ УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Ж.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн цахим хуудсандаа: Хөгжлийн банк, цаашлаад “Эрдэнэс Монгол”-ын асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай зүтгэнэ. 2022 онд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Булган аймгийн 16 сум, 1 тосгонд 158 төслөөс 42 төслийг ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, 81 иргэнийг ажлын байртай болгоход 1.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгаа. Эргэн төлөгдөх энэ санхүүжилтийг батлуулах гэж яам, тамгын газрыг царайчилж, арайхийн шийдэж байхад хөшигний цаана хэдэн зуун тэрбум, их наядаар нь завшиж байгаатай эвлэрэхгүй” гэв.
Н.Уранзаяа